Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Ч.Болдбаатарыг эрэн хайх ажиллагааны баг өнөөдөр 18.00 цагийн үед эрлээ олжээ.
Тэд Ч.Болдбаатарын цогцсыг олсон бөгөөд гавъяат тамирчин алга болоод яг долоо хоноод байсан билээ.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаа, Хилийн цэргийн ангийн алба хаагчид нийлсэн 22 хүн гавъяат тамирчныг эрэн хайх ажиллагаанд оролцсон юм.
Ч.Болдбаатар агсан Алтай таван богдод авирах үедээ өөрийн охинтойгоо хамт явж байсан бөгөөд харанхуй болсон үед ард явж байсан аав нь алга болсон байна. Тиймээс охин нь түүнийг мөс, цасаар хучигдсан ангалд унасан байх магадлалтай гэсэн анхны мэдүүлгийг өгөөд байсан юм.
Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Ч.Болдбаатарын цогцсыг олсон талаарх мэдээллийг сонссон иргэд олон нийтийн сүлжээгээр ийнхүү бичиж байна:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!