Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Болдбаатарыг хайх боломжгүй байна

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 2 сарын 20
Зууны мэдээ
ОУХМ Ч.Болдбаатарыг эрэн хайх
ажиллагаа үргэлжилж байна

Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Ч.Болдбаатарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаа, Хилийн цэргийн ангийн алба хаагчид нийлсэн 22 хүн гавъяат тамирчныг эрэн хайж байгаа юм.

Өчигдрийн байдлаар тус аймагт цасаар шуурч байгаа учир аврагчид эрлээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Тэд моторт завь болон техник хэрэгсэлтэйгээ Ч.Болдбаатарын осолдсон уулын бэлд малчин айлд байгаа гэнэ.

Уулчны охин нь эрлийн багийнхантай байгаа бөгөөд эхнэр нь өнөөдөр Баян-Өлгий аймаг руу явах юм байна.

Зураг