Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сүнгүү: Мэргэжлийн уулчид Ч.Болдбаатарыг хайж байна

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 2 сарын 19
Зууны мэдээ
ОУХМ Ч.Болдбаатарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Уулын спортын ОУХМ Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Болдбаатар энэ сарын 13-нд Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай Таван богд ууланд авираад буцаж явахдаа осолдсон гэх мэдээлэл гарсан. 

Энэ талаар Монголын уулчдын үндэсний холбооны уулын спортын мастер Н.Сүнгүүгээс тодрууллаа.

-ОУХМ Ч.Болдбаатарын тухай сураг ажиг гарав уу?

-Эрэн хайх ажил үргэлжилсээр байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн албан хаагчид, нутгийн иргэдээс бүрдсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг өнгөрсөн хоногуудад хүнд нөхцөлд ажилласаар байна. Цаг агаарын болон өндөр уулын тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч байгаа.

Мэргэжлийн уулчид бүрэн техник хэрэгсэлтэй авирах шаардлагатай байгаа тул өнөөдөр /өчигдөр/ Баян-Өлгий аймгийн уулчид, ОУХМ Агваанданзан, ОУХМ А.Жанарбек, спортын мастер Баасансүрэн нар өндөр уулын багаж хэрэгсэлтэйгээ, Онцгой байдлын газрын таван хүн хамтдаа Алтай Таван богд руу хөдөлсөн.

-Баян-Өлгий аймгаас хамгийн сүүлд ямар мэдээ ирсэн бэ?

-Удахгүй сайхан мэдээ ирэх байх гэж найдаж байна. Уулчдад туслахаар Хилийн цэргийн ангийн найман албан хаагч цасны мотоциклтэй Цэнгэл сумаас хөдөлсөн гэсэн. Тэд өнөөдөр/өчигдөр/ орой Малчин оргилын бэлд хүрч, маргааш өглөө /өнөөдөр/ эрлийн эрчимтэй ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байна

. Мөн Улаанбаатар хот, Увс, Орхон аймгийн уулчид бэлэн байдалтай байгаа.

Зураг