Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Уулчин Ч.Болдбаатар Алтай Таван Богд ууланд авирах үеэрээ сураг тасарчээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Ч.Болдбаатар Баян-Өлгий аймаг дахь Алтай Таван богд ууланд авирах үеэрээ сураггүй алга болсон байна. Энэ хэрэг гурван өдрийн өмнө болжээ.

Одоогийн байдлаар эрлийн баг хайж байна.

Мэдээллийн дагуу Монголын уулын хөтөчдийн холбооны тэргүүн Г.Өсөхбаяраас тодруулахад, "Гавьяат тамирчин Ч.Болдбаатар алга болсон үнэн. Одоогийн байдлаар эрлийн баг хайж байна. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар гавьяат тамирчин Ч.Болдбаатар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Алтай Таван богдод авирч яваад осолдсон байна. Энэ тухай мэдээллийг түүний охин анх цагдаагийн байгууллагад мэдээлснээр Баян-Өлгий аймгийн цагдаа, онцгой байдлын хэлтсийнхэнтэй эрлийг эхлүүлсэн аж.