Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тагнуулын ерөнхий газрын ШИНЭ барилгыг зарах болсон шалтгаан юу байв...

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Уламжлал ёсоор пүрэв гарагт болдог Засгийн газрын тэргүүний 30 минут уулзалт боллоо.

Ерөнхий сайдын өгсөн ерөнхий мэдээлэл

  • “Бүтээн байгуулалтын цаг уулзалт”-д Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав оролцож энэ онд 50-60 мянган ажлын байр бий болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
  • ЕБС-иудыг дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж байна. /Тэрбээр 44 дүгээр сургууль дээр очиж шинэ лабораторит физикийн хичээл заасныг уншигч та санаж байгаа байх./
  • Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “11 11” төвд ажиллаж иргэдийн асуултад хариулсан.
  • Шадар сайд Д.Тэрбишдагва Увс, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Ховд аймагт ажиллана. Эдгээр аймагт худалдааны битүү зах ашиглалтад орж байгаа. Баян-Өлгий аймгийн зах гуравдугаар сард багтаж ашиглалтад орно.

Сэтгүүлчдийн асуултад өгсөн хариулт

1. Үйлдвэржилтийг дэмжих төсөл шалгаруулалтын явц:

  • Засгийн газраас зарласан Үйлдвэржилтийг дэмжих төсөл шалгаруулалтад 1151 төсөл ирсэн. Шалгаруулалтын явц ид үргэлжилж байна.
  • Нийт төслийн 776 нь импортыг орлох, 121 нь экспортын төслүүд байна.
  • Засгийн газар шаардлага хангасан төслүүдийг ажил хэрэг болгоход анхаарч дэмжиж ажиллана.Мөн Монголын эдийн засгийн форумыг ирэх гуравдугаар сарын сүүлчээр “Монголдоо бүтээцгээе” сэдвийн дор зохион байгуулах гэж байгаа гэлээ.

Та 1151 төслийн жагсаалтыг ЭНД дарж үзэх боломжтой.  

Н.Алтанхуяг: Тагнуулын ерөнхий газрын барилгыг 13,5 тэрбум төгрөгөөс эхлэн дуудна.

2. ТЕГ-ын ШИНЭ барилгыг зарах болсон шалтгаан:

  1. Байршил буруу
  2. Хуучин байрныхаа талбайгаас жижиг хэмжээтэй
  3. Ашиглах боломж тааруу
  4. Хамгийн гол нь төрийн нэртэй олон байшингийн цуглуулга байж болохгүй. Тиймээс ийм олон байшин, дутуу боссон барилгуудыг дуудлагаар худалдана.

Тагнуулын ерөнхий газрын барилгыг 13,5 тэрбум төгрөгөөс эхлэн дуудна. Энэчлэн төрийн өмчийн компаниудыг хувьчлах,  эзэнжүүлэх ажлыг зохион байгуулна.

Тагнуулын Ерөнхий газрын барилгыг дуудлагаар худалдах талаар Ерөнхий сайд олон нийтийн сүлжээнд бичсэн байсан.

Энэ барилгын дуудлага худалдаа маргааш Засгийн газрын 4 дүгээр байрны 4 давхарт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд 11.00 цагт болох юм.

Дуудлага худалдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.