Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж буй "Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор"-ын дуусаагүй барилгыг худалдахаар болжээ.
Дуудлага худалдаа энэ сарын 21-ний 11.00 цагт болох юм байна.
Уг дуусаагүй барилга нь Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн тал байрладаг. 1.5 га газартай, 6 корпустай бөгөөд 5 -ынх нь каркас ханын дүүргэлт, гадна дотно шавардлага, цонх дээвэр, цэвэр, бохир усны шугам нь хийгдсэн юм байна. Мөн 150 автомашины зогсоол бүхий газар доорхи байгууламж нь хийгджээ.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ ирүүлэх бол доорхи материалыг бүрдүүлэх юм байна. Үүнд:
Бүртгэх хугацаа:
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 10:30 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 422 тоотод хүлээн авна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.spc.gov.mn хуудас эсвэл ТӨХ-ны 402 тоотоос авч болох юм байна. Лавлах утас 263911, 264040
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!