Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд зочилж, Физикийн лабораторийн тоног төхөөрөмжийг орон нутаг, нийслэлийн сургуулиудад хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцлоо.
Түүнчлэн энэ үеэр 44 дүгээр сургуулийн сурагчдад физикийн хичээл зааж, шинэ лабораторид туршилт явуулсан байна.
ЕБС-иудыг ийнхүү дэлхийн жишигт нийцсэн лабораторийг тоног төхөөрөмжөөр хангаснаар сурагчид физик, химийн хичээлийн дадлагын ажлыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хэрэгсэл дээр хийж үүнийг дагаад суралцагчдын идэвхи сайжрах давуу тал бүрдэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!