Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Г.Мөнхзаяа охины хагалгаа амжилттай болжээ

Б.Уран
2014 оны 2 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг
Төрөлхийн тархины эвэрхийтэй төрсөн Г.Мөнхзаяа охины хагалгаа амжилттай болжээ

Төрөлхийн тархины эвэрхийтэй төрсөн Г.Мөнхзаяа охины хагалгаа амжилттай болсон баярт мэдээг уншигч тантай хуваалцаж байна.

Түүнд энэ сарын 9-ний өдөр Хонгконгийн Yu эмчээр ахлуулсан таван эмчийн бүрэлдэхүүнтэй баг Хятадын Шөжү хотын Шөжү их сургуулийн эмнэлэгт мэс заслыг амжилттай хийжээ.

Шөжү их сургуулийн эмч Wan Hangzhou жилд хоёр хүүхэд үнэгүй эмчилдэгийн нэг нь монгол хүүхэд байж болох тухай таатай мэдээг дуулгажээ.

Охиныг аав, ээж, бусад хүмүүсийн хамт тус эмнэлэгт очсоны маргааш бүх шинжилгээг нь хийж, мэс засал хийх бэлтгэлийг нь хангасан байна.

Мөн мэс заслыг хэрхэн хийх, хэдэн цаг үргэлжлэх, ямар эрсдэл гарч болох талаар гэрийнхэнд нь тодорхой тайлбарлаж өгсөн гэнэ. Энэ үед Мөнхзаяа охин ширээн дээгүүр зүтгэж гараа сарвайлган бүх эмч нартай нэг бүрчлэн алга цохиод, мэс засалд орохоор явахдаа ч уйлалгүй тэврүүлэн явсныг фэйсбүүкт тэмдэглэжээ.

Түүнчлэн түүнд хагалгаа хийсэн Шөжү их сургуулийн эмч Wan Hangzhou жилд нэг удаа тархи мэдрэлийн чиглэлийн өвчтэй хүүхдийг үнэгүй эмчилж өгөхөөр болсон бөгөөд жилд хоёр хүүхэд үнэгүй эмчилдэгийн нэг нь монгол хүүхэд байж болох тухай таатай мэдээг дуулгажээ.

Мөн эмч нар Мөнхзаяа охины биеийн байдлыг мэдэхийн тулд Монголд ирж эргэнэ гэдгээ амласан байна.

Зураг