Америкийн эрдэмтдийн явуулсан туршилтын үр дүнд чихрийн өндөр агууламжтай хоол хүнсийг тогтмол хэрэглэвэл тухайн хүний бие махбодь олон тооны өвчинд эсэргүүцэл үзүүлэх чадвараа мэдэгдэхүйц алддаг болохыг тогтоожээ.
Судалгааны ажлыг 20 жилийн турш явуулсан бөгөөд элдэв чихэрлэг, амттанд дурлагсад зүрх, судасны өвчинд нэрвэгдэх өндөр магадлалтай бүлэгт хамрагддаг нь тодорхой болов.
Эрсдэлтэй бүлэгт чихрийг дэндүү ихээр хэрэглэдэг, чихэрлэг ундаа уудаг, нарийн боов амтархан иддэг насанд хүрэгчид багтдаг хэмээн эрдэмтэд онцлов. Түүнчлэн амттанд дурлагсад илүүдэл жинтэй болж, ой санамж нь мууддаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|