Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 28-ны шөнө Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэл замыг хаахаар болжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ТЭЦ3-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг хугацаанаас нь өмнө нээнэ

“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ.

Хуваарийн дагуу энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 9 сарын 28-ны 23.00 цагаас 9 сарын 29-ний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ын уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм.

Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ын уулзвар хүртэл зам хаах хуваарь

 

Харин ТЭЦ3-ийн уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусна. Иймээс зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчихыг жолооч нарт санал болгож байна.

Үүнээс гадна Саппорогийн уулзвараас Гэмтлийн эмнэлэг өөд өгсөх зорчих хэсгийг 9 сарын 27-ны 00.00-06.00 цаг хүртэл, Циркийн арын уулзварыг 9 сарын 28-ны 10.00 цагаас 9 сарын 29-ний 22.00 цаг хүртэл тус тус хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Саппорогийн уулзвараас Гэмтлийн эмнэлэг өөд өгсөх зам,
Циркийн арын уулзварыг хаах хуваарь

 

Дашрамд дээрх бүтээн байгуулалтын ажлууд гэрээт хугацаанаасаа хоцроогүй хуваарийн дагуу явж байгаа бөгөөд зам хаах хугацаанд иргэд зорчигчид хүлээцтэй хандаж, заавал зам хаасан чиглэлд бус нээлттэй замуудыг сонгон зорчоорой.