ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Багануур дүүрэг хамгийн олон малтай

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Нийслэлд 308460 мал байна

Нийслэлийн есөн дүүрэгт нийт 308460 толгой мал тоологджээ. Үүнээс 

  • Багануур дүүрэг 109439
  • Сонгинохайрхан дүүрэг 62654
  • Налайх дүүрэг 39986
  • Баянзүрх дүүрэг  39081
  • Хан-Уул дүүрэг 35780
  • Багахангай дүүрэг 16349
  • Сүхбаатар дүүрэг 3626
  • Чингэлтэй дүүрэг 1528
  • Баянгол дүүрэг 17 толгой малтай байна.
Багануур 109439 малтай

Нийслэлийн хамгийн алслагдсан дүүргүүдийн нэг Багануур /109439/ малын тоогоороо тэргүүлж, Сонгинохайрхан /62654/ дүүрэг удаалж байна. Харин хамгийн бага буюу 17 мал тоологдсон дүүрэг нь Баянгол. 

Эдгээрийг төрлөөр нь аваад үзвэл хонь 124732, ямаа 97150, үхэр 60598, адуу 25803, тэмээ 177 байгаа аж.

Таван хошуу малын тоо

Нийслэлд малтай өрхийн тоо 4927, малчин өрхийн тоо 1569 байгаа статистик судалгааг мэргэжлийн байгууллагынхан гаргажээ.