"The Colors" хамтлаг дөрвөн нас хүрчээ
Монголын урлагийн ертөнцөд тэс өөр өнгө нэмж, өөр сонголт бий болгож чадсан "The Colors" хамтлаг энэ жил дөрвөн нас хүрчээ. Амьд дуу хөгжмийн үнэлэмжийг нэмгэдүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа тус хамтлаг 2010 онд байгуулагдсан түүхтэй. Тэд 2012 онд “ECOTONE 2012” дуу хөгжмийн фестивальд тэргүүн байр эзэлснээр олны танил болох гараагаа эхэлсэн юм.
Тэдний уран бүтээлийг тун өвөрмөц, хөнгөн, аялгуулаг, өнгөлөг, цоглог хэмнэлтэй, өөр шийдэлтэй хэмээн фэнүүд нь магтдаг билээ.
Хамтлагийн гишүүд:
ШУТИС – ҮТДС –ийн дизайны лицейг төгссөн. The Colors хамтлагийн дуучин, ритм гитарчин: Ихэнх улс орнууд Монгол гэхээр л хөдөө тал, морь мал байдаг гэж боддог. Хамтлагаараа дамжуулан Монгол орноо арай өөр талаас нь бусад улсуудад таниулахыг хүсдэг.
Төгөлдөр – 18 настай
Дүрслэх Урлагийн Дээд сургуульд сурдаг. The Colors хамтлагийн басс гитарчин: Бид нар зорилгоороо нэгдсэн болохоор бүгд л адилхан хамтлагаа дэлхийн хэмжээнд таниулах хүсэлтэй.
Тэнгэр – 19 настай
МУИС –ийн харьяа Улаанбаатар Дээд сургуульд сурдаг. The Colors хамтлагийн бөмбөрчин: Цаашдаа хамтлагаараа маш сайн, тууштай уран бүтээл туурвиж улам сайн хамтлаг болохыг хүсдэг.
Тэргэл – 18 настай
Raffles International Institute –д сурдаг. The Colors хамтлагт гитар болон төгөлдөр хуур тоглодог: Ер нь ихэнх сайн хамтлагуудын гитарчин нь мэргэжлийн сургууль төгссөн байдаг болохоор би ч мөн адил гитарыг мэргэжлийн түвшинд, ном журмаар нь тоглодог болохыг хүсдэг. Бас жил бүр болдог Английн Glastonbury фестивальд Colors хамтлагаараа оролцож Монголынхоо нэрийг гаргахыг хүсдэг.
Хүслэн – 17 настай
Билэг-Оюун дунд сургуулийг төгссөн. The Colors хамтлагийн соль гитарчин: Энэ жил сургуулиа төгссөн, одоо сайн сургуульд ороод цаашдаа хамтлагаа улам сайн хөгжүүлж дэлхийн хэмжээний хамтлаг болоод Монгол улсаа олон оронд таниулах хүсэлтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

