Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сарын барилдааны тасалбарын үнэ нэмэгджээ

Зууны мэдээ
2014 оны 1 сарын 30
Зууны мэдээ
Цагаан сарын барилдааны тасалбарын үнэ нэмэгджээ

Билгийн тооллын XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн cap шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд эхэлнэ.

Энэ барилдаанд зодоглох бөхчүүдийг өчигдрөөс эхлэн бүртгэжээ.

Харин уг барилдааны тасалбарыг өнөөдөр 10.00 цагаас эхлэн Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалах юм байна.

Тасалбарын үнийн хувьд энэ жилийн цагаан сарын барилдааны тасалбар 5-10 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний суудал 25 мянга, бусад суудал 20 мянган төгрөг байх гэнэ.

Дашрамд дуулгахад дээрх барилдааны тасалбарын үнэ өнгөрсөн жил 15 мянган төгрөг байсан билээ.

Зураг