Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинээр өрхийн эмнэлгүүд ажиллана

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцлагатай жижүүр гарган ажиллахаар болжээ. Иймд битүүний өдрөөс шинийн дөрөвнийг хүртэл 320981 дугаарын утсыг 24 цагийн турш нээлттэй байлгаж, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт хийн, иргэдээс санал хүсэлт хүлээн авах гэнэ.

Түүнчлэн Шүд, Эрүү нүүрний эмгэг судлалын төв, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд болон өрхийн Эрүүл мэндийн төвүүд тус бүр 10.00-16.00 цагийн хооронд ажиллахаар болсон байна.