Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд ах дүүсээрээ микро захиалж болно

Л.Од, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 29
Өдрийн шуудан
Микро автобус шөнийн 01 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид шинийн 1-нээс 3-ны өдрүүдэд 8:00 - 22:30 цагийн хооронд ажиллахаар болжээ.

Үндсэн 67 чиглэлд 582, хот орчмын 13 чиглэлд 57, нийтдээ 639 том оврын автобус, троллейбус, туслах чиглэлд 188 микро атвобус гээд нийт 837 тээврийн хэрэгсэл баярын өдрүүдэд ажиллах юм байна.

Хотын захын гэр хороолол Толгойт, Шархад, Хужирбулан, Долоон буудал, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь-Эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 дүгээр хороолол гэсэн чиглэлд 39 микро автобус захиалгат үйлчилгээг ирэх сарын 4 буюу шинийн 5-ныг хүртэл үзүүлэх аж.

Мөн хот дотор 17 аж ахуйн нэгжийн 713 такси ажиллах юм байна. Ах дүүсээрээ олуулаа яваа иргэд Нийтийн тээврийн 326352, 321490 дугаарын утсанд холбогдож микро автобус захиалан үйлчлүүлэх боломжтой.

Үнэ хөлсөө жолоочтойгоо тохиролцож болно хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Зураг