ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газрууд 3 хоног амарна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд

  • 1 дүгээр сарын  30 –нд  10.00 -22.00 цагт ажиллаж,
  • 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад,
  • 2 дугаар сарын 03 –с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд

  • 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад,
  • 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Зочид буудлуудын дэргэдэх ресторан, баарнууд баярын өдрүүдэд ердийн цагийн хувиараар ажиллана.

Үсчин, гоо  сайхны  газрууд

  • 1 дүгээр сарын 30 –нд  09.00 –20.00  цаг хүртэл  ажиллаж, 
  • 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд  амарна.

Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд

  • 1 дүгээр сарын 30 –нд  09.00 –21.00  цаг хүртэл  ажиллаж,
  • 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна.

Хими  цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд 

  • 1 дүгээр сарын 30 –нд  09.00 -21.00 цаг хүртэл  ажиллаж, 
  • 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад
  • 2 дугаар сарын 03 –с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.