ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлэгний утга учир алдагдаж байна

Э.Пагма
2014 оны 1 сарын 28
Монголын мэдээ

Цагаан сар гэхээр хамгийн түрүүнд хүний гар цайлгах зүйлээ хэрхэн бэлдэх вэ, хаанаас авах, үнэ ханш ямар байгаа бол гэх олон асуулт гарч ирдэг.

Гурав хоногийн дараа цагаан сар болох гэж байгаа учраас гар цайлгах бэлгийн талаар  иргэд ямар бодолтой байгааг сонслоо.

Сүхбаатар дүүргийн иргэн Э.Цэвэлмаа

Бэлэгний утга учир алдагдаад байна
Сүхбаатар дүүргийн иргэн Э.Цэвэлмаа:

-Эрт дээр үеэс цагаан сараар орж ирсэн хүмүүсийн гарыг цайл­гах бэлгийг өгч ирсэн уламж­лалтай. Энэ дагуу Ца­гаан сарыг тэмдэглэн өн­гө­рүүлдэг.

Гэхдээ сүүлийн жи­лүүдэд бэлэгний утга учир жаа­­хан алдагдаад байгаа юм бо­­лов уу гэж боддог.

Яагаад гэ­­хээр хүн бүр нэгнийхээ дээр гарах гэсэн мэт элдэв зүй­лийг нэг нэгэндээ өгч бай­гаа  нь учир  дутагдалтай болж байна. Миний хувьд ца­гаан са­рын бэлгээ бэлдэж дуу­саа­гүй.  

Гэхдээ үндэсний үйлд­вэ­рийн бэлгээ авах гэхээр жаа­­хан үнэтэй юм. Тэгэхээр яах аргагүй хямд хятад барааг сон­гохоос өөр аргагүй болж байна. До­тооддоо үйлдвэрлэсэн барааг хүнд өгөх санаа иргэн бүрт л бай­гаа. Гэхдээ үнийг нь жаахан бодолц­вол зүгээр санагддаг.
 

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Рэнцэн

Бэлэг гэдэг зүйлийг нэг их ойшоодоггүй
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Рэнцэн:

-Ах нь 12 хүүхэдтэй айлын том нь. Манай гэрийнхэн 10 га­руй жилийн өмнөөс  цагаан са­раар архи хэрэглэхгүй, бэлэг өгөх­гүй гэсэн нэгдсэн журам гар­гаж, өнөөг хүртэл үүнийгээ мөр­дөж байна. 

Жил бүр 110-130 хүн нэг газар цугларч цагаан са­раа тэмдэглэдэг болсон. Харин бу­сад хүмүүст бол гарын бэлэг өг­дөг. Гэхдээ хавтгайрсан байд­лаар бус. Манай ахмадууд  дээр үед хүний гарыг цайлгах, бэл­гэдлийн зүйл өгдөг байсан ту­хай ярьдаг. Миний хувьд ч үүнийг мэддэг.

Тийм учраас би энэ бэлэг гэдэг зүйлийг нэг их ойшоодоггүй. Сүүлийн  жи­лүүдэд Эрээн рүү мөнгөө гар­га­хаас дотооддоо мөнгөө үл­­дээх санааг ярьж, хэрэгжүүлж эхэлж.  

Энэ нь маш зөв асуудал ч эсрэгээрээ дотоодын барааны үнэ өндөр байгаа учраас бас л асуудал болж байгаа юм.  

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Норов

Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгох санаатай
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Норов:

-Анхнаасаа уламжилж ирсэн үндэсний баяр учраас  үүний­гээ л дагаж яваа нь өнөөд­рийн энэ байдал болж байх шиг. Дээр үед юм бүхэн хо­вор байсан учраас оёдлын утас бэлгэнд өг­дөг байлаа.

Одоо үед юм бүхэн элбэг бол­сон болохоор янз бүрийн зүйл өгдөг болж.

Миний хувьд ца­­гаан сарын бэлгээ бэлдэж ха­раа­хан дуусаагүй байна. Аль бо­лох  үнэ хямд зүйлийг сонгож бай­гаа.

Өөрийн, дотооддоо үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүнийг сон­гох санаатай хичээж байна. Гэх­дээ заримдаа болж өгөхгүй  юм. 

Сүхбаатар дүүргийн иргэн Л.Пунсалмаа

Монгол үндэсний уламжлалаа алдаж байгаагийн  илрэл
Сүхбаатар дүүргийн иргэн Л.Пунсалмаа:

-Өмнө нь настай хүн, хүүхэд хоёрт  гар цайлгах бэлэг өгдөг бай­лаа. Гэтэл одоо эх зах нь ол­дох­гүй хүн бүрт л гарын бэ­лэг өгдөг болсон.

Энэ нь надад онц­гүй санагддаг. Үүнээс гад­на хэ­­дэн жилийн өмнөөс ах­мад хү­­мүүстэй мөнгө барьж зол­гож бай­­гаа нь надад үнэхээр таа­лагд­­да­ггүй юм.

Өнөөдөр бо­ломж­той, боломжгүй хүн олон бай­гаа. Хүн бү­рийг дагаад мөн­гө бариад зол­гоод байвал эдийн засаг талдаа хэцүү.

Нө­гөө талаас Монгол үндэсний уламж­лалаа алдаж байгаагийн л нэг илрэл шүү дээ. Гэхдээ энэ тал дээр хүн бүр л өөр өөр бодолтой байгаа байх. 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Пүрэвсүрэн

Ахмадууд,  хүүхэд хоёрыг хүндэтгээд бэлэг өгч байвал зүгээр
Баянзүрх дүүргийн иргэн Б.Тайван:

-Уг нь ахмадууд,  хүүхэд хоёрыг хүндэтгээд бэлэг өгч байвал зүгээр юм бо­лов уу.

Тэгэхээр иргэд маань ч гэ­сэн өөр өөрийн зүгээс үүнд ан­хаарч уламжлалт баярын утга уч­­рыг алдагдуулахгүй байвал сайн.

Гадны эрээн бараан, хэн хүнд нэг их хэрэг болохгүй зүй­лийг өгөхөөс урьтаж, дотоодын үйлд­вэрлэлээ дэмжвэл улс оронд эргээд хэрэгтэй. Наад зах нь манай өөрийн оронд үйлд­вэрлэсэн оймс худалдан ав­сан ч нэмэр л болж байгаа шүү дээ.

Үүнийг л бодолцох нь зөв байх. 

Баянгол дүүргийн иргэн Ц.Туяа

Өөрийн эдийн засагт дарамт болохгүй бэлэг солилцох нь зөв 
Баянгол дүүргийн иргэн Ц.Туяа:

-Монголын цагаан сар  гэдэг зүйлийг л  бодох хэрэгтэй. Ах дүү, хамаатан саднаараа жилд ганц удаа уулзаж, ураг төрлөө мэ­дэлцдэг шүү дээ.

Тийм бо­лохоор өөрийн эдийн засагт нэг их дарамт болохгүй бэлэг со­лилцохыг зөв л гэж хэлмээр байна.

Сүүлийн үед шүүмжлэл да­гуулсан нэг зүйл байдаг нь ах­мадуудтай хадагтай золгох бус мөнгөөр золгож байна гэх зүйл.

Үүний тухайд энэ нь хувь хүний л асуудал байх.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Пүрэвсүрэн

Алгын чинээ жаахан даавуун дээр чихэр, ёотон тавиад өгдөг байлаа
Сонгинохайрхан  дүүргийн иргэн Л.Пүрэвсүрэн:

-Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн учраас их бага хэм­жээний гар цайлгах зүйл байх.

Бид­нийг бага байхад  алгын чи­нээ жаахан даавуун дээр гур­ван чихэр юм уу, ёотон  та­виад өгдөг байлаа. Өөрөөр хэл­бэл, уламжлагдаж ирсэн ёс­ны дагуу хүний гар цайлгаж бай­гаагийн нэг хэрэг.

Гэтэл одоо үед бие биеийнхээ дээр га­рах гэж өөрсдийгөө жаахан хүнд­рэлд оруулж байх шиг бай­на.

Үүнийг нь далимдуулаад ху­вийн хэвшлийхэн ч бараа бү­тээг­дэхүүнийхээ үнийг нэмж бай­на. Бараа бүтээгдэхүүний үнэ өсө­хөөр төр рүү дайрдаг.

Гэтэл ху­вийн компаниуд өөрсдийн биз­несийг эрхэлж байгаа учраас төр үүн рүү ороод байх нэг их утга­гүй байх.

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямдулам

Цагаан идээгээр гар цайлгадаг байлаа
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямдулам:

-Ахмад настнаа хүндэтгэх, өв соёлоо авч яваа бидний нэг том баяр. Харин бэлгийн тухайд бид заавал  эд материал гэхээс илүү сай­­хан сургаалийн үг хайр­лах, ахуй соёлоо таниулах гэх мэ­тээр байж болох шүү дээ. Түү­нээс биш нэг нэгний дээр гарах гэж мөнгө барьж золгох утгагүй зүйл байж болохгүй. Миний хувьд одоо нас 60 гарч байна.

Бидний багад хадаг барин золгож,  ахмадууд сайхан ерөө­лийн үг хэлж, цагаан идээгээр гар цайлгадаг байлаа.

Одоо бол их л нүсэр болж. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн зовж ол­сон мөнгийг Эрээн рүү л гар­гаад байна.  Нөгөө талаас энэ мөнгөө дотооддоо үлдээх гэ­хээр үндэсний үйлдвэрийн ба­раа бүтээгдэхүүний үнэ арай өн­дөр байх жишээний. Ир­гэ­дийн хувьд мөнгөндөө таа­руу­лаад л бэлгээ сонгож байгаа шүү дээ.

Зураг