ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүн сард 800гр жимс иддэг байна

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 25
iKon.MN
Сард 6,8 кг мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан судалгаагаар хотод амьдарч буй нэг хүн сард дунджаар 6,8кг мах, махан бүтээгдэхүүн, 7,7кг сүү, сүүн бүтээгдэхүүн, 10,3кг гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг байна.

Тэгэхээр монголчууд бид мах, гурил, сүү гурваа хамгийн ихээр хэрэглэдэг уламжлалт аргаасаа "хагацахгүй" нь.

Харин хамгийн бага хэрэглэдэг нь жимс, жимсгэнэ, цөцгийн тос, ургамлын болон өөхөн тос. Тухайлбал сард дунджаар нэг хүн 0,4кг цөцгийн тос, 0,8кг жимс, жимсгэнэ, 0,5кг ургамлын болон өөхөн тос хэрэглэдэг гэнэ.

Нийслэлчүүдийн хүнсний сарын хэрэглээ

Мөн долоон ширхэг өндөг,  1,4 кг чихэр, сахарын зүйл, 1,8 кг будаа, 3,7кг төмс, 2,8кг хүнсний ногоо сард хэрэглэдэг байна.

Хүнсний хэрэглээндээ анхаарч хөнгөн чанарын ногоотой хоол идэж байвал эрүүл мэндэд тустайг хэн хүнгүй мэднэ. Судалгаанаас харахад жимсийг бас хүнсэндээ ихээр хэрэглэж баймаар санагдлаа.