Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл Мэндийн Яамны харьяа төрийн өмчийн бүх эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ. 

Энэ талаар "Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд зогсоолын төлбөрөөс болж хүндрэл учрах ёсгүй. Иргэд өвчтөний карт, цаг авсан баримтаа үндэслэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Цаашид зогсоолын төлбөрөөс чөлөөлөх үйл явцыг цахимжуулж, иргэдэд илүү хялбар, чирэгдэлгүй үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллана" гэдгийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлэв. 

зураг