Архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатуулжээ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатуулсан талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр нийт 2,027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 710, гэмт хэргийн шинжтэй 88 дуудлага, мэдээлэл байна.
Бусдыг шахаж согтоосны улмаас үүссэн гэм хорыг уухыг шаардсан этгээд хариуцна гэдгийг анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
