Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар ээлжит бус хуралдаан өчигдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг хотын даргад үүрэг болгов.
Төлөөлөгч Б.Сэмжидмаагийн ярьснаар Монгол Улсын Засгийн газрын 57 дугаар тогтоолд жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулах, 18 нас хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон байдаг.
Гэвч зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан эхэлж, хүүхдүүдийг авч явж байна гэсэн мэдээлэл иржээ. Хууль хяналтын байгууллага, эмнэлэг, эрүүл мэндийн салбарынханд мэдэгдэхгүйгээр хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас унаач хүүхдүүдийн болон иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд гардаг байна. Иймд 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг үүрэгжүүлэх горимын саналыг тэрбээр гаргасан юм.
Ингээд Засгийн газрын 57 дугаар тогтоолыг зөрчин хурдан морины уралдаан зохион байгуулж буй үйлдэлд хяналт тавих, таслан зогсоох, арга хэмжээ тооцох зэрэг ажлыг эрчимжүүлэхийг нийслэлийн Засаг даргад тэмдэглэлээр үүрэг болгохыг санал хураалтад оролцсон 30 төлөөлөгчийн 20 нь буюу 66.7% нь дэмжиж, хотын дарга Х.Нямбаатарт хүргүүлэхээр болов.
НИТХ-ын 10 дугаар ээлжит бус хуралдааны ирцийн хувьд 45 төлөөлөгчөөс 35 нь иржээ.
Хуралдаа ирээгүй төлөөлөгчид:
Эмнэлгийн чөлөөтэй:
Гадаад томилолттой:
Бусад ажил давхацсан:
2026 оны гуравдугаар сарын 2-нд болох хуралдаанд ирээгүй төлөөлөгч нарыг тасалснаар бүртгэж, санал хураалтыг эсрэгээр тооцно гэж НИТХ-ын дарга мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!