Уншиж байна ...

Сар шинийн баярын өдрүүдэд 24,000 иргэн, ААН, байгууллага 2,400 байршлын авто зогсоолоо нээжээ

Д.Янжиндулам, ikon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэл хотод өдөрт 730,000 тээврийн хэрэгсэл замаар зорчиж, цагдаагийн 1,080 албан хаагч зохицуулалт хийжээ.

Энэ тухай НИТХ-ын дарга А.Баяр "Шинийн нэгний өдөр нийслэл хотод 730,000 автомашин замын хөдөлгөөнд оролцсон анхны тохиолдол байсан ч тэг зогсолтгүй байлаа. Төрийн болон хувийн байгууллагууд,иргэд,  сургууль, цэцэрлэгүүд үүдээ нээж, зогсоол гаргаж өгсөн нь үүнд нөлөөлсөн. Цагдаагийн бүх байгууллага болон нийслэлийн гэрээт авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлдэг 50 байршлын авто зогсоолыг шинийн 5-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр нээж өглөө. Нийт 24,000 иргэн, ААН, байгууллага 2,400 байршлын авто зогсоолоо нээж өгсөн гэдэг судалгаа гарсан. Цаашид авто зогсоолыг нэмэгдүүлж чадвал түгжрэлийг бууруулж чадах юм байна гэдгийг харууллаа. Авто зогсоолоо нээсэн иргэд, ААН-үүдэд баярласнаа илэрхийлье. Өдөрт 530,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцвол тэг зогсолт болдог.

Мөн цагаан сарыг хүртэлх хугацаанд уртасгасан цагаар ажиллаж хувь нэмрээ оруулсан зах, худалдааны төвүүдийн хамт олонд талархаж байна" гэв.

НИТХ-аас цалинжуулдаг цагдаагийн 319, ТЦА-ны 400 гаруй, нийтийн хэв журам болон нийслэлийн цагдаа, бусад бүх байгууллагын 400 гаруй, нийт 1,080 албан хаагч сар шинийн баярын өдрүүдэд зам дээр зохицуулалт хийжээ.