Худалдаа Хөгжлийн Банк Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт‑Импорт банктай (IndiaEXIM) худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааг эхлүүлэх “Master Trade Loan Agreement”-г албан ёсоор байгууллаа.
Уг гэрээ нь IndiaEXIM банкны олон улсын түвшинд худалдааны санхүүжилтийн зээлийн хүрээнд байгуулсан анхны гэрээ юм. Тус гэрээг олон улсаас хамтран үзэглэсэн анхны банк ХХБ болж байна.
Энэхүү алхам нь хоёр улсын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, ХХБ‑ны харилцагчдад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээ худалдааг авахад дэмжлэг болох юм. Түүнчлэн харилцагч байгууллагууд худалдааны зээл, аккредитив, баталгаа зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах боломжтой юм.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!