Эрүүл мэндийн салбарынханд олгох ёстой цалингийн нэмэгдэл хэлэлцээрийн дагуу бүрэн хэрэгжихгүй байгаа талаар Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МЭМАҮЭХ)-ноос өнөөдөр дараах мэдээллийг хүргэлээ.
Эргэн сануулахад эмч ажилчдын цалинг
Тэгвэл дээрх цалингийн нэмэгдэл хэлэлцээрийн дагуу бүрэн хэрэгжихгүй байгааг МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа хэлж, "Нэг хэсэг хүнийг цомхотгож, өөрсдөдөө нэмэгдэл цалин авна гэдэг утгагүй байна" хэмээв.
Энэ асуудлын талаар "Бид өнгөрсөн онд түүхэн шийдвэр гаргаж чадсан. Эмч ажилтнуудын үндсэн цалинг энэ онд 75 хувиар нэмэх шийдвэрийг гурван талт хэлэлцээрээр хэлэлцэж, тохирч албан ёсоор баталгаажуулсан байдаг.
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин 30 хувиар нэмэгдэхээр хэлэлцээрт тусгагдсаныхаа дагуу одоо өгч эхэлж байгаа. Гэвч цалингийн нэмэгдэлтэй холбоотой олон асуудал гарч байна.
Эмч ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх талаар салбарын нэмэлт хэлэлцээртээ тусгасан. Засгийн газар болон Засгийн газрын тогтоолыг үндэслээд Эрүүл мэндийн сайдын тушаал гараад байгаа нь туйлын харамсалтай.
Салбарын хэлэлцээрийг байгуулахын тулд бид олон удаа жагсаж, бүр ажил хаях дээрээ хүртэл тулаад ганцхан хоногийн завсарлага авч байж хэлэлцээрээ байгуулсан.
Энэ хэлэлцээрээр Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон бусад холбогдох сайдтай ажлын хэсгийн баг бүрэлдэхүүний төлөөлөл очиж уулзаж, тохирсон. Ингэж тохирохдоо
Гэтэл Засгийн газар цалин нэмэхдээ цалингийн зөрүү үүсгэж хүмүүсийн итгэлийг хөсөр хаяж байна. Тодруулбал Засгийн газраас цалин нэмэхдээ бүх нэмэгдлийг өмнө нь авч байсан үндсэн цалингаас нь тооцно. Гагцхүү үр дүнгийн урамшуулал, илүү цагийн мөнгийг одоо авч байгаа нэмэгдүүлсэн үндсэн цалингаас тооцно гэж ийм цалингийн зөрүү үүсгэж байна.
Эрүүл мэндийн салбарынхан хүний амь нас, эрүүл мэндийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг. Цалин нэмэх сургаар их баясгалантай, бахархалтай байсан бол одоо ийм шийдвэр гаргаж байгаа нь туйлын харамсалтай. Үүнтэй холбоотойгоор маш олон асуудал үүсэж байгаа" гэв.
Үргэлжлүүлэн "Манай салбарынхан сарын сүүлээр буюу 27, 28-нд цалингаа авдаг.
Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүжиж, цалингаа тавьдаг. Үүнтэй холбоотойгоор өмнөх 2025 оны үр дүнгийн урамшууллыг аваагүй эмнэлгүүд ч байна.
Хөдөө орон нутгаас маш олон гомдол гарч байгаа. Бид нотолгоо баримтад суурилж, асуудлаа ярих учраас нэгдүгээр сарын цалингаа бүх эмнэлэг улсын хэмжээнд аваад тухайн эмч, сувилагч болон эрүүл мэндийн салбарын бусад ажилтанд ямар асуудал гарч байгааг маш тодорхой нотлох баримттайгаар төр засагт хүргүүлнэ.
Цалингийн нэмэгдэлтэй холбогдуулан цомхотгоод эхэлсэн. Жишээ нь хөдөөгийн суманд байгаа 20 хүнтэй ажилладаг сумын эрүүл мэндийн төвд цомхотголыг хийхээр хэвийн үйл ажиллагааг хангадаг үйлчлэгч, жолоочийг халах дээрээ тулж байна.
Хэрвээ энэ асуудлыг шийдэхгүй бол эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд нэгэнт үүсгэсэн тэмцэл хөдөлгөөн буюу ажил хаялтаа шууд эхлүүлэх санал шаардлагыг тавьж байгаа.
Бидний энэ мэдэгдлийг төр засаг, Эрүүл Мэндийн Яамныхан анхаарч үзээд салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч төр засагт хүсэлт хүргүүлж, өмнөх тогтоолыг хүчингүй болгон 30 хувиар нэмэгдсэн үндсэн цалингаас бусад нэмэгдэл хөлсийг олгохыг албан ёсоор шаардаж байна" хэмээн Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!