Уншиж байна ...

Primeat.mn цахим нэрийн дэлгүүр нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын стандартад нийцсэн, эрүүл, монгол үхрийн махыг эх орондоо үйлдвэрлэгч Primeat брэнд нь хэрэглэгчдэдээ зориулсан www.primeat.mn цахим нэрийн дэлгүүр болон гар утасны аппликейшнтэй боллоо. Та утасныхаа үйлдлийн системээс хамааран доорх QR code-ыг уншуулан Primeat mobile application-ыг татан авч үйлчлүүлээрэй.

зураг
 

Бид шинэхэн худалдааны платформоо нээгдсэнийг тохиолдуулан 100,000₮-өөс дээш худалдан авалтад бүтээгдэхүүнийг үнэгүй хүргэж өгөх бөгөөд зөвхөн цахим нэрийн дэлгүүрээр худалдан авах боломжтой Special бэлгийн багц, Стэйк болон хоолны бэлдэц махнуудыг багтаасан бэлэгтэй багцуудыг хэрэглэгчдэдээ санал болгож байна.

Мөн Сар шинийн баярыг тохиолдуулан гаргаж буй үхрийн хааны цул махыг хэрчих технологиор бэлтгэсэн буузны мах болон Герман алимны модны үртсээр утаж боловсруулсан шүүслэг амт, онцгой үнэртэй үхрийн утсан өвчүү болон түүхий өвчүүг зөвхөн манай вебсайтаар худалдан аваарай.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Цахим хэрэглэгчдэдээ зориулан Subscription үйлчилгээг бид санал болгож байна. 3 сонголттой subscription цэсийг идэвхжүүлснээр сонгосон хугацаандаа худалдан авалтын үнийн дүн бүрээс 15%-ийн хөнгөлөлт авах боломжтой. Захиалга хийх үед бүтээгдэхүүн тус бүр дээр гишүүнчлэлийн хөнгөлсөн үнэ харагдана. Жишээ нь: Better choice сонголтыг сонгосноор та дараагийн 3 сарын турш хийсэн бүх худалдан авалтдаа 15%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

Түүнчлэн манай вэбсайт болон mobile app-аар Та Primeat Steak Lab-ын Стэйк шарах сургалтад суух эрхийг захиалах болон өдөр тутмын, баярын хоол бэлтгэх жор, Primeat брэндийн бүтээгдэхүүнээр хоолоо урладаг ТОП-10 рестораны мэдээллийг авах боломжтой. 

Олон улсын чанар, стандартын шаардлагуудыг бүрэн хангасан, эрүүл ахуйн цэвэр орчинд бэлтгэгдсэн, шим тэжээлтэй, амт чанартай, шинэ махаа Primeat брэндийн цахим дэлгүүрээс хүргүүлэн аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.