Холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоо болох Ultimate Fighting Championship (UFC)-д тулалдах эрх авахын тулд тамирчид "Road To UFC" тэмцээнд оролцдог.
Дөрөв дэх улирлын тэмцээнд манай улсаас хөнгөн жинд Батбаярын Намсрай оролцож буй.
Б.Намсрай энэ тулаанд Японы Ватарү Ямаүчи, БНХАУ-ын Агулали нарыг буулган авсан бол одоо шигшээд Шинэ Зеландын тамирчин Аарон Таутай тулалдах юм. Тэдний тулаан "UFC 325" хүрээнд ирэх хоёрдугаар сарын 1-ний Ням гарагт Австралийн Сидней хотод болно.
Аарон Тау Индонезийн Рио Тирто, БНХАУ-ын Е Шуай нарыг буулган авснаар шигшээд шалгарсан. 1993 оны наймдугаар сард төрсөн, өдгөө 32 настай тулаанч юм.
Сонирхуулахад "UFC 325"-ын гол тулаанаар холимог тулааны хоёр удаагийн аварга, Австралийн Александр Волкановски, Бразилын Диого Лопес нар тулах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!