Уншиж байна ...

Хоёрдугаар сарын цаг агаарыг ерөнхий ОЖД-тай харьцуулсан зураглал

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёрдугаар сарын дунджаар нутгийн зүүн хэсэг ОЖД-аас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгаа ба температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээлээд байгаа юм. 

Иймд хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөв. 

  • Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
  • Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–5°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.
  • Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаарна. Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Хоёрдугаар сарын агаарын температурын ОЖД болон ирэх сарын төлөвийг харьцуулсан зураглал 

 [Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

2026 оны 2-р сарын агаарын температур
2-р сарын ОЖД агаарын температур
 
 Хоёрдугаар сарын хур тунадасны ОЖД болон ирэх сарын төлөвийг харьцуулсан зураглал 

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

2026 оны 2-р сарын хур тунадас
2-р сарын хур тунадас ОЖД