Америкчууд цагаан олимпод хамгийн олон буюу 232 тамирчинтай оролцоно
Ирэх сард нээлтээ хийх цагаан олимпод АНУ-ын баг 232 тамирчинтай оролцохоор болсноо зарлав.
"Сэм авгын" нутгийнхан ингэснээр өвлийн олимпод хамгийн олон тамирчинтай оролцохоор болсон юм. Тэд 2018 оны Пёнчаны олимпод 228 тамирчин "илгээж" байсан түүхтэй. Энэ нь америкчуудын хувьд рекорд байсан юм.
Тэгвэл энэ удаад эмэгтэй 115, эрэгтэй 117 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Эдгээр тамирчдын 98 нь өмнө нь олимпод хүч үзсэн туршлагатай аж.
Хэдийгээр оролцогч тамирчдын тоогоор тэргүүлдэг ч америкчууд 1932 оны олимпоос хойш медалийн чанар, тоогоор манлайлаагүй. Дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпод медалийн чанараар гуравдугаарт, нийт тоогоор дөрөвдүгээрт бичигдсэн билээ.
Италид болох олимпод зохион байгуулагч орон 196 тамирчинтай оролцохоор мэдүүлсэн бол АНУ-ын араас Канад 206, Герман 184, Швейцар 175 тамирчин эрхээ авсан юм.
Харин манай улсаас гурван тамирчин цагаан олимпод хүч үзнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

