Өнөө үед хэрэглэгчдийг зөвхөн амт, үнэ татахаа нэгэнт больжээ. Тэд ямар орчинд, ямар стандартын дагуу, хэр аюулгүй үйлдвэрлэгдсэн бэ? гэдэгт илүүтэй анхаардаг болсон байна. Иймд ч үйлдвэрүүд нэг номерт чанарын шаардлага, стандартыг бүрэн хангахаар ажилладаг болсон.
Аюулгүй байдлыг хангаж чадсан үйлдвэрлэгчид хэрэглэгчдэдээ “бид таны эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьдаг” хэмээн бүрэн илтгэлтэй хэлдэг. Энэ нь хэрэглэгчийн сонголтод шууд нөлөөлж, брэндийг зах зээл дээр ялгаруулдаг хамгийн хүчтэй давуу тал юм.
Нөгөө талаас, стандарт хангаагүй бүтээгдэхүүн нь эрсдэл дагуулаад зогсохгүй үйлдвэрлэгч компанийн нэр хүнд, борлуулалт, ирээдүйн өсөлтийг нэг мөчид үгүй хийх аюултай. Харин олон улсын стандарт, аюулгүй үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан бизнесүүд урт хугацаанд итгэл + чанар + тогтвортой өсөлт гэсэн гурван үнэ цэнийг бий болгодог байна.
Тиймээс бид энэ нийтлэлээр хүнсний үйлдвэрлэлд хамгийн их ашиглагддаг төхөөрөмжүүдийн нэг компрессорын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Компрессор нь даралтат агаар шахагч бөгөөд машин, тоног төхөөрөмж ажиллуулах, савны таг, шошго наах, бүтээгдэхүүн үлээлгэх, шингэн зөөвөрлөх зэрэг маш олон төрөлд үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигладаг. Ерөнхийд нь тостой, тосгүй гэж ангилдаг байна.
Тостой компрессорыг нь ган, металл боловсруулах, барилгын материалын, машин, автоматжуулалтын үйлдвэрт зэрэг эд материал, хүнсний бус үйлдвэрлэлд ашигладаг бол тосгүй компрессорыг хүнс, эмнэлэг, эмийн үйлдвэрт ашиглах зориулалттай аж.
Харин Монголд тодорхой стандарт, шаардлага байхгүйгээс хүнсний бус үйлдвэрлэлд ашиглах ёстой тостой компрессорыг сүү, ус ундаа, эмийн бүтээгдэхүүнд хүртэл ашиглаж байгаа жишээнүүд байдаг аж. Энгийн логикоор бодоход л компрессорын тос, бохирдол бүтээгдэхүүнд орох, химийн урвал явагдах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй.
Олон улсад компрессорыг ашиглахтай холбоотой олон стандарт шаардлагууд байдаг байна. Жишээлбэл,
ISO 8573-1:2010 Compressed air quality standard нь шахсан агаарын бохирдлын түвшнийг тодорхойлдог олон улсын стандарт. Энэ стандартын Class 0 ангилал нь хүнсний үйлдвэрлэлд тосны бүх хэлбэрийн агууламж Class 1-ээс доогуур, маш бага байх шаардлагатай гэж үздэг. Уг стандартад нийцсэн үйлдвэрүүд тосгүй компрессор ашигладаг буюу шахсан агаар нь тосны үнэр, бохирдолгүй эрүүл гэдгийг зааж байна.
Их Британийн British Compressed Air Society-аас хүнсний үйлдвэрлэлд тосгүй компрессор ашиглахыг зөвлөж, Class 0-г алтан стандарт болгон зааж, компрессорын агаарыг тусгай шаардлагаар үнэлүүлдэг. АНУ-ын FDA Food Code-оос мөн шахсан хийн эх үүсвэрүүд нь хүнсний үйлдвэрлэлд үр ашигтай, хүнсэнд эрсдэл үүсгэхгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг аж.
Компрессорын тосны бохирдлоос шалтгаалж бүтээгдэхүүний:
Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж буй хүнд мөн хордлого өгөх, харшил мэдрэгдэх, урт хугацаанд дотоод эрхтэнд нөлөөлөх ч эрсдэл бий.
Монголд тосгүй компрессорыг ашиглаж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн томоохон хүнсний үйлдвэрүүд цөөнгүй. Дурдвал, АПУ ХК, М-Си-Эс Кока Кола ХХК, Сүү ХК зэрэг томоохон үйлдвэрүүд чанарын шаардлагыг бүрэн хангаж, хүнсний үйлдвэрлэлдээ тосгүй компрессорыг ашиглаж байна.
Тосгүй компрессорын нийлүүлэлтийн хувьд:
Олон улсын стандарт нийцсэн, дэлхийд дээгүүр хүлээн зөвшөөрөгддөг Атлас Копко брэндийн тосгүй компрессорыг МСМ групп нь 14 дэх жилдээ дотооддоо албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна. Энэ төрлийн компрессорыг хүнсний үйлдвэрлэлд ашиглахад чанарын шаардлагад нийцсэн, хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй аж.
Аж ахуйн нэгж, байгууллагад тосгүй компрессор ашиглахын давуу талууд:
Хэрэглэгчийн итгэл, үйлдвэрлэгчийн нэр хүндийг нэгэн зэрэг хамгаалах стандартын шаардлагыг бүрэн хангасан тосгүй компрессорыг үйлдвэрлэлдээ сонгож ашиглаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!