Уншиж байна ...

"Батарей хуримтлуурыг шөнийн цагаар цэнэглэж байгаа тул шөнө цахилгаан хязгаарлаж байгаа"

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалттай холбоотой мэдээллийг ДҮТ ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар дараах мэдээллийг өглөө. 

Өчигдөр орой 17:00-22:00 цагийн хооронд нийт хэрэглээ 1,733МВт хүрсэн байна. Үүнээс 210МВт-ын цахилгаан эрчим хүчийг хязгаарлажээ. Мөн 00:00-04:00 цагийн хооронд 77-92МВт хүртэл цахилгаан эрчим хүчийг хязгаарласан байна. 

Эрчим хүчний хэрэглээ шөнийн цагаар нийт дүнгээрээ бага зэрэг өндөр байгаа юм байна. Мөн өглөө, оройн өндөр ачааллын үед батарей хуримтлуурын станцаас эрчим хүч хэрэглэхийн тулд батарей шөнийн цагаар цэнэглэж цахилгаан хязгаарлаж байгаа аж. 

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар нийт 175МВт-ыг хэрэглээг хязгаарласан байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар хэрэглэгчдийн 150-200МВт-ыг хязгаарлахаар төлөвлөж байгаа юм байна. 

Нэгдсэн сүлжээ сүүлийн өдрүүдэд хүндрэлтэй ажиллаж байгаа тул хэрэглэгчид зөвөөр хүлээн авч цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг уриалав.