Узбекистаны Ташкент хотод Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-ийн 46 дахь Чуулган өчигдөр болжээ.
Уг чуулганаар тус зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан Энэтхэгийн Ража Рандхир Сингх эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шинэ Ерөнхийлөгчийг томилох сонгууль болсон юм.
Үүнд Катарын Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны тэргүүн, хунтайж Жоаан бин Хамад Аль Тани ганцаараа нэр дэвшээд гишүүдийн саналаар батлагджээ. Тэрбээр тус зөвлөлийн 22 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2028 оныг дуустал ажиллах юм.
Сонирхуулахад чуулганд Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев оролцсон аж. Тэрбээр нийт оролцогчдод талархаж байгаагаа мэдэгдсэн юм.
Манай Улсаас Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, АОЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гадаад Харилцааны Албаны дарга Б. Баяртуяа нар оролцжээ.
Эх сурвалж: Oca.asia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!