Уншиж байна ...

Өнгөрсөн онд орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 135 гэмт хэрэг бүртгэгдэж, ₮71 тэрбумын хохирол учирсан байна

П.Сайнжаргал, IKON.MN
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон сууц авахаар төлөвлөж, захиалгын гэрээ байгуулах гэж байгаа иргэдэд Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах мэдээллийг хүргэлээ. 

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 135 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 71 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Тэгвэл гар утаснаасаа орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа барилгын нэгдсэн мэдээллийн систем mcis.gov.mn сайт руу нэвтэрч "тусгай зөвшөөрөл"-ийг харах боломжтой.

Тодруулбал тус сайтын тусгай зөвшөөрлийн хэсэгт нэвтрэн лавлагаа руу орж, захиалгын гэрээ байгуулах гэж буй барилгын компанийн нэр эсвэл регистрийн дугаарыг оруулснаар барилга барих тусгай зөвшөөрөл авч байсан эсэхийг харж болно. 

Иргэд хямд үнэтэй, таатай нөхцөл боломжийг санал болгосон сурталчилгаанд итгэхгүй байж, заавал өөрөө нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.