Уншиж байна ...

Найрамдал зуслангийн авто замын гэрэлтүүлгийг энэ онд, борооны ус зайлуулах шугамыг хоёр жилийн хугацаанд угсарна

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотоос Найрамдал зуслан чиглэлийн 16 километр авто замыг нийслэл хотоос гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр өнгөрсөн онд шинэчилсэн.

Энэ жил тус замын гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамыг угсарч дуусгахаар төлөвлөжээ.

Тодруулбал Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс Найрамдал зуслангийн авто зам дагуух гэрэлтүүлгийн ажилд ₮2.9 тэрбум, борооны ус зайлуулах шугамыг угсрахад ₮7.5 тэрбумыг зарцуулахаар баталсан байна.

Ингэхдээ авто замын гэрэлтүүлгийг энэ жил хийж дуусгах бол борооны ус зайлуулах шугамыг хоёр жилийн хугацаанд буюу 2028 онд ашиглалтад оруулах юм байна. Борооны ус зайлуулах шугамыг угсрах ажилд энэ онд ₮2.5 тэрбумыг хуваарилжээ.

Тус замыг нэг жилийн хугацаанд шинэчилсний дараа Х:8 Найрамдал зуслан-Таван шар чиглэлийн автобусны зогсоолыг наймаар нэмсэн билээ.