• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Хосбаяр: Тахилтаас “Найрамдал” зуслан хүртэлх 15.7 км замыг 22 орчим тэрбум төгрөгөөр хоёр сарын хугацаанд шинэчилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ. 15.7км урт, 7м өргөн тус замыг 1978 онд ашиглалтад оруулсан хэдий ч урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг хийгээгүй байна.

Энэ талаар албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр "Энэ онд Тахилтын уулзвараас хүүхдийн “Найрамдал” зуслан хүртэлх 15.7км замыг шинэчлэх ажлыг нийслэлээс гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр хийнэ. Зам засварын тендерийг зарлаад байна. Зураг төсөл нь бэлэн болсон.

“Найрамдал” зуслан хүртэлх 15.7км замын засварыг хоёр сарын дотор гүйцэтгэхээр төлөвлөөд байна" гэж ярилаа.

Уг замын хоёр тал Сонгинохайрхан дүүргийн 1, 22, 34 дүгээр хороо болон шинэ суурьшлын бүсэд хамаардаг байна.

Сүүлийн жилүүдэд "Найрамдал" зуслан чиглэлийн авто замын нүхэн эвдрэлүүдийг нийслэлийн замын сангийн урсгал засварын хөрөнгөөр засварлаж байжээ. Уг замд жилд 3-4 удаа нөхөөс засварыг хийдэг бол энэ удаад иж бүрэн шинэчлэлтийг хийнэ гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын инженер хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.250.59] 2024/9/19
Baruun hoinoosoo uulyn usny uer orj irdeg hed heden heseg bdag,teriig injenerchilh shiidehgui bol ireh jil shine zam maani evdreed l ehelne de
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.145] 2024/7/28
Энэ мөнгө угаалт
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.35] 2024/7/25
Найрамдал жилдээ 14 тэрбумыг улсаас авдаг
0 | 0 Хариулах
Зочин [24.126.11.86] 2024/7/25
Ямар өндөр үнэтэй хийдэг пкиин компани хэн сонгочиво!!!! Энэ лав 50 жил ашиглах зам л ийм үнэтэй байх?...!!!! ...?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.162] 2024/7/24
Дэндүү өндөр өртөг дэлхийд байхгүй !!!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.63] 2024/7/24
Найрамдлын зам гэж дайн болж байгаа Украйнд л ийм байдаг байхдаа гэмээр юм байнаа. Энд тэнд мина дэлбэрчихсэн юм уу гэмээр нүх сүв, дэгэн догон.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.135] 2024/7/24
Nairamdliin zamd jild 3-4 udaa zaswar xiideg gj xudlaa bitgii yariad bai. Jild 1 udaa l nvx bugludug bx shu. Nairamdliin xvn bi medej bn.
2 | 0 Хариулах
Иргэн [103.212.118.111] 2024/7/23
Өргөн зам хэрэгтэй бна, төвийн шугам очсон учир энэ хэсэгт хүн амын төвлөрөл нэмэгдэх нь тодорхой шүү дээ.
4 | 0 Хариулах
Зочин [172.59.187.145] 2024/7/23
Urgin zam heregtei
2 | 0 Хариулах
И [122.201.31.149] 2024/7/23
Майхан толгойн зуслан замгүй, гэрэлтүүлэгтэй, Сэлбэ гол дээр бетон гүүртэй. Замыг өнгөрсөн онд СБД зассан нэрээр хөрөнгий нь идчихсэн. Шалгаарай. ЧД уг замд хамаарах хэсгээ харьцангуй хийсэн болсон.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.110] 2024/7/23
Ашгүй дээ наг мөр гэрэлтүүлэг дугуйн замтай сайхан ХИЙГЭЭРЭЙ. Даруй эхлүүлэхээр. Энэ жил өнжвөл худлаа талдаа болох вий дээ. Даруйхан олон хүн хүүхдүүд хүлээж бгаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.150] 2024/7/23
Нянгар нэг л гурилдаад л бнда. Жаахан настайхан зам хийчээсэй
1 | 0 Хариулах
хотын иргэн [66.181.161.185] 2024/7/23
Машины зураг яах вэ, замынхаа газрын зургийг тавиач, орк сэтгүүлчид ээ.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.191.143] 2024/7/23
Ёоооо ашгүй дээ. Зам тавихаасаа өмнө хэд хэдэн хонгилын систем хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол замын 2 хажуугийн шугам сүлжээнүүдэд холбогдох гээд замаа эвдэх ажил болох вий.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.36] 2024/7/23
Энэ чиглэлд амьдрах айлууд, орон сууцны хороолол ихсэж байгаа тул замаа өргөсгөж ачаалал даах чадвартай болгох хэрэгтэй. Одоо ч зам гэж там шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.139] 2024/7/23
Нэг мөр олон эгнээтэй юм хийх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.145] 2024/7/23
Энэ замыг нэг мөр 4 эгнээтэй явган хүний, дугуй замтай нь хамт хийчихвэл. Тэгэхгүй бол айлууд нь хашаагаа тулгаж татаад гэр хорооллын хоёр эгнээтэй зам шиг болно. Гол нь дугуйн зам маш чухал шүү. Найрамдал зуслан руу хүүхдүүд томчууд явах
7 | 0 Хариулах
Зочин [103.170.17.98] 2024/7/23
2, 2 egnee bolgood tomosgood uguurei
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.15] 2024/7/23
Бэлх Сэлхийн замыг засаад өгөөч, нил нөхөөс болсон зам байна
2 | 0 Хариулах
үнэн бол сайн даа [103.212.119.216] 2024/7/23
Хурдан л засвараа эхлүүлэх хэрэгтэй дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.213] 2024/7/23
Юм үзсэн хүн нэг л өөр. Юмийг шүүмжилдэг хүн юм үзээгүй хүн байдаг
0 | 0 Хариулах