1 солонгос хүний цахилгааны хэрэглээнд 5 монгол хүний хэрэглээ дөхөж очиж байна
Сүүлийн үед өдөр бүр 2-3 удаагийн давтамжтай цахилгаан тасардаг болоод байгаа. Тэгвэл Монгол Улсын цахилгаан хэрэглээ, үйлдвэрлэлийг дэлхийн бусад улсуудтай харьцуулсан мэдээллийг Our World In Data-гаас харцгаая.
Энэ нь дэлхийн дунджаас доогуур, хөрш болон хөгжингүй орнуудтай харьцуулахад нэлээд бага үзүүлэлт юм.
График #1: Цахилгаан үйлдвэрлэл
Графикаас харахад:
- 🇨🇳 Хятад — ~10,000+ TWh
- 🇷🇺 ОХУ — ~1,200 TWh
- 🇰🇷 Өмнөд Солонгос — ~625 TWh
- 🇰🇿 Казахстан — ~119 TWh
- 🇲🇳 Монгол — ~8.4 TWh
Өөрөөр хэлбэл Монгол улс:
- Казахстанаас 14 дахин бага
- Солонгосоос 70 гаруй дахин бага
- Хятадаас бараг 1,200 дахин бага цахилгаан үйлдвэрлэж байна
График #2: Нэг хүнд ногдох цахилгааны үйлдвэрлэл
Нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлээс илүү бодитой хэмжүүр бол нэг хүнд ногдох үзүүлэлт юм (1 жилд).
2024 онд:
- 🇲🇳 Монгол — ~2,400 кВт.ц
- 🇰🇿 Казахстан — ~5,700 кВт.ц
- 🇨🇳 Хятад — ~7,100 кВт.ц
- 🇷🇺 ОХУ — ~8,300 кВт.ц
- 🇰🇷 Өмнөд Солонгос — ~12,000 кВт.ц
Энгийнээр хэлбэл Нэг солонгос хүн жилд хэрэглэдэг цахилгааныг 5 монгол хүн нийлж байж дөнгөж дөхүүлж байна гэсэн үг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
