Олон Улсын Таеквондо (ITF)-гийн холбооноос 2026 онд болох 11 дэх удаагийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсныг зарлалаа.
Тодруулбал наймдугаар сарын 3-наас 9-нийг дуустал Буянт-Ухаа спортын ордонд болох юм.
Сонирхуулахад ITF нь 1966 оны гуравдугаар сарын 22-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 60 жилийн ой тохиож буй.
Таеквондогийн төрөлд дэлхийн хоёр том холбоо үйл ажиллагаа явуулдаг. World Taekwondo нь олимпын төрөлд ордог билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!