Уншиж байна ...

УИХ-ын тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах хэрэгт яллагдагчаар татжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун