Монгол Улсад энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 41,560 жуулчин иржээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар Монгол Улсад зорин ирсэн жуулчдын тоо 41,560-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Зөвхөн нэгдүгээр сарын 26-ны өдөр гэхэд 1,634 гадаад жуулчин Монгол Улсад иржээ.
Энэхүү статистик нь суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор МУ-ын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоон мэдээлэл юм.
Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь авч үзвэл:
- Хятад – 17,104
- Орос – 15,036
- БНСУ – 2,999
- Япон – 864
- Казахстан – 742
- АНУ – 632
- Беларусь, Филиппин, Франц, Их Британи, Вьетнам зэрэг олон улсаас жуулчид идэвхтэй зорин иржээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

