Монгол улс 1.2 сая ажиллах хүчинтэй
Манай орон энэ оны хоёрдугаар сарын байдлаар 1.2 сая ажиллах хүчинтэй байна. Энэ нь нийт хүн амын 42 орчим хувийг эзэлж буй юм.
Эдийн засгийн идэвхтэй буюу хөдөлмөр эрхлэх боломжтой 15 ба түүнээс дээш насны 1.2 сая хүнээс 1.1 сая нь өнөөдөр идэвхтэй ажил, хөдөлмөр эрхэлж байна.
Үндэсний стататискийн хорооны мэдээллээр нийт хөдөлмөр эрхлэгчдийн 38 хувь нь буюу 432 мянга нь нийслэл Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа бол дараагийн ажиллах хүч сайтай газар нь хангайн бус нутаг болох Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд нийлээд 258 мянган ажиллах хүчинтэй байна.
Инфографикаас та 2012 оны хоёрдугаар сараас энэ оны мөн үе хүртэлх Монгол улсын ажиллах хүчний мэдээллийг харж болно.
Харин нийт ажиллагсдыг салбараар нь ангилж харвал дийлэнх нь буюу 30 орчим хувь нь хөдөө, аж ахуйн салбарт ажиллаж байна. Үүний дараагаар бөөний болон жижиглэн худалдаа, автомашины худалдаа, засвар үйлчилгээний салбарт хүмүүс ихээр ажиллаж байгаа нь харагдаж байгаа юм.
Хамгийн их ажиллах хүчинтэй таван салбарт:
- Хөдөө аж, ахуй
- Худалдаа, засвар үйлчилгээ
- Боловсруулах үйлдвэр
- Боловсрол
- Барилгын салбар орж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
