Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний (ДАШТ) шөвгийн найман багийн тоглолтууд өнгөрсөн шөнө Унгарын Будапешт хотноо боллоо.
StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатанд "The MongolZ" баг Францын "Team Vitality" багтай "Во3" журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай ялагдлаа.
Өнгөрсөн шөнийн уг тоглолтод манай улсын баг өөрсдийн сонгосон "Mirage map" дээр 5:13 тооны харьцаатай, эсрэг багийн сонгосон "Dust II map" дээр 4:13-аар ялагдал хүлээсэн юм.
Ийнхүү "The MongolZ" баг уг тэмцээний 5-8 дугаар байрт шалгарч, 45 мянган ам.долларын шагнал хүртэв. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 1.2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд нийт 32 баг оролцсон юм.
Мөн тэд "Counter Strike 2" тоглоомын түүхэнд гурван дэлхийн аварга дараалан Playoffs шатанд шалгарсан Азийн анхны баг болж буйгаараа онцлог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!