Уншиж байна ...

Нэг мл шүлс 100 сая орчим бичил биет агуулдаг тул шүлс, нус, цэрээ ил задгай хаяхгүй байхыг НЭМҮТ зөвлөв

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон нийтийн газар хаясан шүлс, нус, цэр нь хэдэн мянган эрүүл хүнд халдвар тараах аюултайг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс сэрэмжлүүллээ. 

Судлаачид нэг мл шүлсэнд 100 сая орчим бичил биет агуулагддаг болохыг олж тогтоосон бөгөөд хүмүүс 24 цаг тутамд 100 тэрбум хүртэлх микробыг залгидаг гэх тооцоо бий.

Иймд олон нийтийн газарт амны хаалт зүүж, нэг удаагийн салфетик болон хувийн алчуур хэрэглэхийг зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны халдвар судлаач их эмч Т.Алтан-Ембүү "Нус, цэрээ ил задгай хаях бус салфетикаар арчих соёлтой болох хэрэгтэй байна. Хүн болгон өөрийн гэсэн нусны алчууртай явдаг хандлагаа сэргээцгээе. 

Гэртээ орохдоо гадуур өмссөн гутлаа тайлах хэрэгтэй. Ингэхгүй бол хүүхдүүд газар тоглох, бохирдлыг мэдэхгүй учраас гараа амандаа хийх, улмаар өвчин тусах магадлал ихэсдэг" гэдгийг мэдээлж байсан. 

зураг