Apple компани энэ долоо хоногт iPhone бүтээгдэхүүнийхээ шинэ дагалдах хэрэгслийг худалдаанд гаргахаар болжээ.
Тухайлбал хүмүүст гар утсаа биедээ авч явахад нь зориулсан “Pocket” буюу халаасыг Японы хувцас загварын Issey Miyake брэндтэй хамтран гаргаж байгаа юм байна.
Хоёр компани энгийн минималист хэв маягийг дээдэлдгээрээ ижилсдэг талаар шинэ бүтээгдэхүүний тухай хамтарсан мэдэгдэлд онцолжээ.
“iPhone Pocket нь хүмүүст iPhone-ийг өөрийн хэв маягт тохируулан зүүж, биедээ авч явах таашаалыг бий болгож байгаа юм” гэж Issey Miyake брэндийн дизайны захирал Ёшиюки Миямаэ хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан байна.
Оймстой төстэй зүүдэг халаас нь янз бүрийн өнгөтэй, хэмжээний хоёр сонголттой байх гэнэ.
$230-ын үнэтэй урт хувилбар нь цүнх шиг биедээ үүрэх боломжтой юм байна.
Харин $150-ын богино хувилбар нь гарын бугуйдаа тохох, эсвэл цүнхнээсээ бэхлэх боломжтой байх гэнэ.
Шинэ бүтээгдэхүүн нь арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Apple-ийн онлайн дэлгүүрээр, зарим улсын физик дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх юм байна.
Хоёр компани бүтээгдэхүүн дээр анх удаа хамтарсан нь энэ боловч Issey Miyake брэнд Apple компанитай бүр Стив Жобс агсны үеэс холбогдож байжээ.
Жобсын байнга өмсдөг байсан алдарт хар өнгийн хүзүүтэй цамц нь брэндийг үүсгэн байгуулагч Иссей Миякегийн бүтээл байсан юм.
2011 онд Жобсыг нас барсны дараа тэр энэ цамцаа өөрийн брэндийн бүтээгдэхүүний жагсаалтаас хасаж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!