ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

BurenScore аппликейшн шинэчлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 22
Сурталчилгаа
зураг
 

Монголбанкны тусгай зөвшөөрөлтэй анхны зээлийн онооны финтек компани болох “Бүрэн скор ЗМС” ХХК иргэний зээлжих зэрэглэлийн “БүрэнОноо” бүтээгдэхүүнээ илүү ухаалаг, ил тод, хүртээмжтэй болгох зорилгоор BurenScore аппликейшнээ бүрэн шинэчилж, Version 2.0 хувилбарыг олон нийтэд танилцууллаа.

Иргэдийн зээлийн шийдвэрийг илүү хялбар болгоно

Бүрэн Скор ХХК нь 2021 онд “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийн дагуу тусгай зөвшөөрөл авч, Монгол Улсад зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх анхны хувийн хэвшлийн байгууллага болсон. Энэ нь төрийн чиг үүргийн зарим хэсгийг хувийн хэвшилд итгэн шилжүүлж, санхүүгийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргасан үйл явдал юм.

Version 2.0 – Онцлох шинэчлэлтүүд

зураг
 

Шинэчлэгдсэн BurenScore аппликейшн нь шинэ UX/UI дизайн, илүү ойлгомжтой бүтэцтэй интерфейстэй болж, хэрэглэгчийн туршлагыг бүх талаас нь хөнгөвчилсөн.

  • Цэвэр, орчин үеийн дизайн: Хэрэглэгчдэд илүү ойлгомжтой харагдах интерфейс.
  • Хялбар навигаци: Хүссэн мэдээллээ хэдхэн даралтаар авах боломж.
  • Интерактив өгөгдөл: Зээлийн оноо, тайлан, түүхийг динамик графикаар хялбар харуулна.

Бүрэн Оноо – Өөрийгөө бүрэн төлөөлүүл

зураг
 

“Бүрэн Оноо” нь хэрэглэгчийн зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, санхүүгийн хандлагыг ухаалгаар илэрхийлдэг систем юм.

  • Онооны тайлбар код: Оноонд чинь нөлөөлж буй гол шалтгаануудыг тодорхой харуулна.
  • Онооны түүх: Өссөн үү, буурсан уу. Бүгд ил тод.
  • Онцгой санал: Оноонд чинь тохирсон зээл, бусад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний саналуудаас шууд авах боломжтой.

Дансны хуулга – Орлогоо баталгаажуулах ухаалаг шийдэл

зураг
 

Орлого баталгаажуулахад бичиг баримт бүрдүүлэхэд цаг алдах шаардлагагүй боллоо.

BurenScore-ийн “Дансны хуулга” тайлан нь орлого, зарлага, сарын дундаж орлого, зээлд дайчлах боломжтой дүнг нэг дор харуулна. Зээлийн эдийн засагч, бизнес эрхлэгчдэд зориулсан бэлэн дүн шинжилгээний тайлан.

Автомашины үнэлгээ – Бодит үнийг мэд

зураг
 

Автомашинаа зарах, худалдан авах, зээлд барьцаалах, эсвэл даатгуулах үед “Бодит үнэ нь хэд вэ?” гэсэн асуултад BurenScore хариулт өгнө. Энэхүү үйлчилгээ нь тухайн автомашины марк, модель, үйлдвэрлэсэн он, ашиглалтын түвшин зэрэг үзүүлэлтэд үндэслэн зах зээлийн дундаж болон бодит үнэлгээг гаргадаг.

Санхүүгийн туслах

Шинэчлэгдсэн BurenScore аппликейшн нь зөвхөн зээлийн мэдээлэл шалгах хэрэгсэл биш иргэд, байгууллагуудын санхүүгийн итгэлцэл, ил тод байдал, ухаалаг шийдвэрийн гол суурь юм.

Зээлжих зэрэглэлийн оноогоо иргэд шалгахдаа “Buren Score” апп-ыг татах эсвэл E-Mongolia руу үйлчилгээ хэсгээс “Зээлжих зэрэглэлийн оноо” гэж хайн өөрийн БүрэнОнооны лавлагааг харах боломжтой

Вебсайт: burenscore.mn

Аппликэйшн татах: qrco.de/BurenScore

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.