ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

eMonos Монголын цахим худалдааны салбарт ISO 9001:2015 стандартыг анхлан нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Монос групп нь технологийн үсрэнгүй хөгжилд хөл нийлүүлэн алхаж 2014 онд Монголын эмийн салбарт дахин анхдагч болж эмийн цахим худалдааны суурийг тавьсан нь өнөөдрийн e-Monos юм. Байгуулагдсан цагаасаа хойш олон улсын цахим худалдааны туршлагуудыг салбартаа анхлан нэвтрүүлж, өдгөө Монголын хамгийн хурдан хүргэлттэй, цахим эмийн сангийн тэргүүлэгч компани болсон.

Тэгвэл 2025 онд eMonos нь Монголын цахим худалдааны салбарт ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог анхлан нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, IAF-ийн гишүүн байгууллага болох TNV Certification Ltd-с баталгаажуулалтын гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.

Энэ нь зөвхөн eMonos төдийгүй Монголын цахим худалдааны салбарын хувьд томоохон түүхэн үйл явдал бөгөөд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар, найдвартай байдлыг олон улсын түвшинд баталгаажуулснаараа онцлогтой.

ISO 9001:2015 стандарт нь байгууллагын үйл ажиллагааг тогтворжуулах, чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэх суурь тогтолцоог бүрдүүлдэг олон улсын түвшний стандарт юм. ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлснээр:

  • Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар, найдвартай байдал баталгаажна.
  • Үйл ажиллагаа тогтвортой хөгжиж, алдаа, доголдлыг тасралтгүй бууруулах боломжтой болно.
  • Ирээдүйн хөгжлийг дэлхийн цахим худалдааны чиг хандлагад нийцүүлэн төлөвлөх, хэрэгжүүлэх бат бөх суурь бүрдэнэ.
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж, итгэл нэмэгдэж, үйлчилгээний туршлага улам сайжрах зэрэг давуу талуудыг бий болгож байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.