Манай улсад айчилж буй Австралийн Холбооны Улсын Амбан захирагч буюу төрийн тэргүүн Саманта Мостины намтрыг хүргэж байна.
Хатагтай Саманта Мостин нь Австралийн 28 дахь Амбан захирагч бөгөөд 2024 оны долдугаар сарын 1-нд тангаргаа өргөж байжээ. Бизнес эрхлэгч, нийгмийн манлайлагч тэрбээр Австралийн нийгэмд оруулсан онцгой үйлсээрээ танигдсан нэгэн аж.
Тэрбээр бизнес, спорт, уур амьсгалын өөрчлөлт, урлаг, бодлого боловсруулах мөн төрийн бус байгууллагын салбарт гүйцэтгэх болон удирдлагын чиглэлээр олон жил ажиллажээ.
Шагнал:
- 2021 болон 2024 онуудад түүний нийгмийн шударга ёс, жендэрийн тэгш байдал, спорт, соёлын болон бизнесийн салбарууд, байгаль орчны тогтвортой байдлын чиглэлд гүйцэтгэсэн онцгой үүргийг нь үнэлэн Австралийн төрийн дээд одон, цолоор шагнаж байжээ.
- Мөн жендэрийн оролцоо, тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн төлөө тууштай хувь нэмрээ оруулсныхаа төлөө 2020 онд НҮБ-ын өдрийн хүндэт шагнал, 2018 онд Австралийн Үндэсний их сургуулиас Хууль зүйн ухааны хүндэт доктор цол хүртжээ.
Ажлын туршлага:
- Сүүлийн жилүүдэд тэрбээр "Aware Super", "Centre for Policy Development", "Beyond Blue, Australians Investing in Women", "Foundation for Young Australians", "Women’s Economic Equality Taskforce", "Australian National Research Organisation for Women’s Safety (ANROWS)" болон "The Climate Council" зэрэг байгууллагуудын ТУЗ-д ажиллаж байжээ.
- Мөн Австралийн тэргүүлэгч "Mirvac", "Citi Australia", "Transurban" болон "Virgin Australia" зэрэг компанийн ТУЗ-д ажилласан байсан туршлагатай нэгэн аж.
- Тэрбээр "GO Foundation" болон "Climateworks Australia" байгууллагын ТУЗ-д арван жилээс дээш хугацаанд ажилласан бөгөөд мөн энэ хугацаандаа "Tonic Media", "Global Business & Sustainable Development Commission" зэрэг байгууллагуудын ТУЗ-д ажиллаж байжээ.
- Мөн 2017 он хүртэл нийтдээ 10 гаруй жилийн хугацаанд Австралийн хөлбөмбөгийн лигт комиссарын үүргийг гүйцэтгэжээ.
- Түүнчлэн тэрбээр эмэгтэй спортын хүчтэй дэмжигч нэгэн бөгөөд "AFL" эмэгтэйчүүдийн лигийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Австралийн цорын ганц мэргэжлийн эмэгтэй тамирчдын менторшип, хөгжлийн хөтөлбөр болох "Minerva Nerwork"-ийг үүсгэн байгуулж байжээ.
- 2013-2017 онуудад тэрбээр Австралийн олон улсын хөгжлийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажилласан байна.
- 2012 онд тэрбээр "Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн комисс"-т анхны комиссар,
- 2010 онд Австралийн олон талт байдлын зөвлөлийн дэд даргаар ажиллажээ.
- 2010-2024 онд Кэмбрижийн их сургуулийн бизнес ба тогтвортой хөгжлийн манлайллын хөтөлбөрийн Австралийн профессорын багт ажиллаж байжээ.
- Reconciliation Australia болон Австралийн урлагийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан байсан байна.
Түүнчлэн тэрбээр нийгмийн сайн сайхны төлөөх олон бие даасан үнэлгээ, тайланд идэвхтэй хувьд нэмрээ оруулан ажиллажээ.
Түүний нөхрийг Саймон Беккет гэдэг бөгөөд тэд нэг охинтой аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!