Вьетнамын эрэгт жуулчдын завь живсний улмаас 34 хүний амь үрэгдэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр жуулчдыг тээвэрлэж явсан завь живсний улмаас 34 хүний амь үрэгдэж, олон хүн сураггүй болсон осол Вьетнамын эргийн ойролцоо гарчээ.

Тус улсын хойд бүс нутагт оршдог аялал жуулчлалын төв Ха Лон Бэйд уг осол гарсан байна.

Завин дээр явсан хүмүүсийн ихэнх нь нийслэл Ханой хотоос ирсэн Вьетнамын дотоодын аялагчид байжээ.

Хүчтэй аадар бороо аврах ажиллагаанд бэрхшээл учруулж байгаа ч 11 хүнийг аварч чадсаныг албаныхан мэдээлсэн байна.

зураг
 

Бямба гарагийн 14:00 цагийн орчимд тэнгэр харанхуйлж, аянга цахилгаан, мөндөртэй гэнэтийн хүчтэй аадар бороо орох үеэр “Wonder Seas” нэртэй завь 53 зорчигчтой аялж байжээ.

Уснаас гаргаж авсан цогцсуудын найм нь хүүхдийнх байсан байна.

Аврах ажиллагаа өнгөрсөн шөнө үргэлжилжээ.

Вьетнамын ерөнхий сайд Пам Мин Чин хохирсон хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг мөрдөн шалгаж буйг мэдээлсэн байна.

Олон зуун жижиг арлуудыг агуулдаг Ха Лон Бэй нь Юнескод бүртгэлтэй байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд цар тахлын өмнө буюу 2019 онд дөрвөн сая жуулчин татаж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг