Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн ойролцоо мал, амьтны гоц халдварт өвчин гарсан.
Энэ тухай ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн "Баяр наадмын өдрүүдэд Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Шар хоолойн ам орчимд мал, амьтны гоц халдварт өвчин гарч, дүүргийн засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм сахиулсан.
Энэ хугацаанд 121 өрхийн 3,666 малыг бүрэн дархлаажуулсан.
Мөн нийслэлийн мал бүхий бусад дүүргийн 342,000 орчим толгой малыг вакцинжуулахаар ажиллаж байна" гэж өнөөдөр мэдээллээ.
Шар хоолойн ам буюу Гачууртад хорио цээрийн дэглэмийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд тогтоожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!