Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд Шар хоолойн "Ногоон төгөл" аманд суурьшиж байсан малчин Д-гийн үхэрт Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн энэ сарын 10-нд хийсэн шинжилгээгээр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан нь батлагдсан.
Улмаар Мал Эмнэлгийн Ерөнхий Газар (МЭЕГ)-ын даргын "Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар", Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг өчигдрөөс буюу энэ сарын 12-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!