"Дулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэсэн" гэлээ

Б.Манлай
2025 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ онд нийслэлийн хэмжээнд 120 км инженерийн шугам сүлжээ угсрах нь өмнөх жилүүдэд байгаагүй хамгийн урт шугам сүлжээний ажил болж байна. Үүний нэг нь 32 байршилд дулаан хангамжийн гол шугам сүлжээг шинэчлэх буюу 15 км дулааны шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж буй. Эдгээр байршилд наадмын амралтын өдрүүдээр УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан очиж ажиллаж, гүйцэтгэлтэй танилцсан.

Тухайлбал Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 Г, Д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлын хүрээнд үндсэн замыг сэтэлж, шугам угсрах ажлыг иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болохгүйн тулд наадмын амралтын өдрүүдээр дуусгаж, авто замыг хучиж байна. Ингэснээр тус байршил буюу Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөөний замын урд талд Хатанбаатар Магсаржавын гудамжны арын уулзвар, Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө Жуковын урд хөл хөдөлгөөн ихтэй хэд хэдэн байршилд наадмын амралтын өдрүүдээр зам сэтэлж, шугам угсрах ажлыг хийж дуусгалаа.

зураг
 

25 дугаар эмийн сангаас төмөр замын BSB цахилгаан барааны дэлгүүр хүртэл дулааны шугамыг өргөтгөх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Энерго сервис монтаж” ХХК гүйцэтгэж байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж “770 метр хос буюу нийтдээ 1,540 метр ф800мм-ийн шугамыг ф1000 мм болгон өргөтгөх ажилд авто зам сэтэлж, зам доогуур хагас нэвтрэх туннельтэй шугамыг долоодугаар сарын 13-18-нд угсарч дууслаа. Цаашид шугам угсрах ажил үргэлжилнэ. Гэхдээ туннельтэй учир авто замыг сэтэлж шугам сүлжээ солихгүй. Бид 10 машин механизм, 27 хүний бүрэлдэхүүнтэй хоёр ээлжээр ихэвчлэн шөнийн цагаар зам сэтэлгээний ажлыг хийж дууслаа. Ажилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Тээврийн цагдаагийн албанаас хяналт тавьж байна.

11 Г, Д бол Улаанбаатар хотын гол магистрал шугамын нэг. 1984 онд ашиглалтад орсноос хойш 41 жил нэг ч удаа шинэчлээгүй явсан шугам. Тухайн шугам 1984 онд ашиглалтад орсноос хойш ААН-үүд шугамын трасс руу зөвшөөрөлгүй өргөтгөл их хийсэн, үүнийг чөлөөлөх асуудлууд байна. Асуудлыг шат шатанд зөвшилцөөд шийдэж байгаа” гэв.

зураг
 

Тус шугам ашиглалтад орсноор хотын төв орчим, Төмөр зам орчмын дулаан хангамж 20 орчим хувь нэмэгдэх ач холбогдолтой бөгөөд инженерийн шугам сүлжээний ажлыг дулааны улиралд яаравчлан гүйцэтгэхийн тулд шахуу хуваариар амралтын өдрийг ч үл харгалзан, мөн иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болохгүйн тулд ихэвчлэн шөнийн цагаар зам хаах ажлыг гүйцэтгэж байгааг гүйцэтгэгчид болон УБЗАА-ны холбогдох албаныхан тодотгож байлаа гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2025/7/18
БУЦААЖ БУЛАХДАА ҮНЭН ЛАЛРЫН БОЛГООД ХАЯДАГ ЮМ БАЙНАЛЭЭ, ДООР БУЛСАН НЬ ГАЙГҮЙ Л ЮМ БАЙДАГ БАЙГАА ДАА ИЙМЭРХҮҮ ЧАДВАРТАЙ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ХИЙЖ БАЙХАД ХЭЦҮҮ Л ЮМ ДАА, ТИЙМ БОЛООД ЖИЛ БОЛГОН БАРАГ УХДАГ БИЗ
0 | 0 Хариулах
Зочин [202.70.43.104] 2025/7/18
энэ замыг энэ хавар зассан ш дэ. Төрийн мөнгө уйлахгүй гэж үнэн юмаа. Эхлээд энэ мэт засвараа хийгээд дараа нь замаа зассан бол хайран миний төлсөн НӨАТ, ХАОАТ, НДШ минь гэж.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.149] 2025/7/18
ИНГЭЖ БАЙЖ Л МӨНГӨ ИДЭЖ ЧАДАЖ БАЙНА. ЧИНИЙ ХЭЛСЭНЭЭР ХИЙХЭЭР 2 УДАА БИШ 1 УДАА АШИГ ХИЙХ БОЛЧИХООД
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.103] 2025/7/18
Орос ах нарын бvтээн байгуулалтыг тайван орхи!
0 | 3 Хариулах
Зочин [66.181.180.149] 2025/7/18
МӨНГӨ ИДЭЖ УУМААР БАЙНА
0 | 0 Хариулах