СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Б.Манлай
2025 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу долоодугаар сарын 18-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод 0.4мм бороо орсон бол өнөөдөр Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор бороо орно.

Мөн өнөөдөр Орхон гол Өлзийт сум, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэх хандлагатай байгааг мэдээлэв.

Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Орхон гол Сайхан сум, Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 20-30 см-ээр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшнийг 5-130 см давсан байгаа ба Орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшнийг 10-20 см даван үерлэжээ.

зураг
 
Хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөлөө.
ЗӨВЛӨМЖ: 
зураг
 

 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
temka [202.126.91.55] 2025/7/18
надаад аадар бороо орох үрд санууж бай
1 | 0 Хариулах